콘텐츠로 바로가기 대메뉴로 바로가기


Халлим Политехникийн Дээд Сургууль

Халлим Политехникийн Дээд Сургууль

Сургуулийн танилцуулга

  • Сайн байна уу? Манай Халлим Политехникийн Дээд Сургууль нь 74 жилийн түүхтэй "Канвон" бүс нутгийн нэр хүнд бүхий хувийн дээд сургууль ба өндөр мэдлэг чадвартай, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэн гаргах зорилготой ажиллаж байна.
  • 21–р зуун бол мэдлэг мэдээллийн эрин үе билээ. Нүд ирмэхийн зуур өөрчлөн шинэчлэгдэж буй үйлдвэржсэн нийгэм өөрөө өндөр мэдлэг чадвартай хүний нөөц бэлтгэх их, дээд сургуулиудын сургалтын агуулгад байнгын өөрчлөн шинэчлэлт шаардсан эрин зуун билээ. Энэ мэт боловсролын орчин, өөрчлөлтөд хөл нийлүүлэн алхах манай сургууль үйлдвэрлэлийн ажлын байрны нарийн практик олгох сургалтын тогтолцоогоороо дамжуулан шилдэг багш (Person), боловсрол (Process), бүтээгдэхүүн (Product) гэх маркетингийн 3-н "Р" стратегид суурилсан нарийн практик дадлагыг голлон эзэмшүүлдэгээрээ төгсөгчидийнхөө ирээдүйг нь батлан дааж чадахуйц, үлгэр жишээ боловсролыг бий болгон урагшилж байна. Боловсролын хөтөлбөрийн үр дүнд манай сургуулийн төгсөгчдөөс нийт ажлын байраар хангагдагчдын тоо жил дарааллан өссөөр 2012 онд улсдаа 12-р байр, Улсын техник мэргэжлийн гэрчилгээний чанарын хувийг өндөрт өргөсөөр байна.
  • 2012 онд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас голлон анхаарах бодлогод үндэслэн хэрэгжүүлж байгаа дэлхийн түвшний мэргэжлийн их дээд сургуулийг хөгжүүлэх хөтөлбөр болох WCC (World Class College) буюу олон улсын жишигт нийцсэн сургуулиар шалгарч санхүүгийн болон бакалаврын сургалт явуулахад онцгой дэмжлэг авч сургуулийн тасралтгүй хөгжин дэвжихийн эх үүсвэр болж байна.
  • Халлим Политехникийн Дээд Сургууль нь 21-р зууны үйлдвэржсэн нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн ёс зүйтэй, хувь хүний төлөвшлийг голлон анхаардаг, мэргэжлийн чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтэнг бэлтгэж төлөвшүүлснээр бүс нутгийн хөгжил дэвшил болон нийгэм эдийн засгийн эргэлтэд хувь нэмэрээ оруулахыг үндсэн зорилгоо болгон ажиллаж байна.

Сургуулийн түүхэн замнал

Тасралтгүй шинэчлэл хийсээр ирсэн олон жилийн түүхт Халлим Политехникийн Дээд Сургууль таньд боловсролын шинэ замыг нээж байна. 1939 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш ёс зүйтэй, бүтээлч чадварлаг, авъяаслаг оюунтанг олж нээхийг үндсэн чиглэлээ болгосон ба нийгэмдээ, улс орондоо бодит хувь нэмэр оруулж чадах хүмүүнлэг иргэдийг бэлтгэхийг чухалчилдаг. Үүнийгээ ч Халлим Политехникийн Дээд сургуулийн гол чиглэл, уламжлал болгосоор өнөөг хүрсэн билээ. Дэвшилтэт өндөр чанартай боловсролыг олгодгын хувьд цаашдын зуун жилийн их төлөвлөгөөг гарган хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд хувь нэмрээ оруулах болно.
Сургуулийн түүхэн замнал
1939. 4. 1 ны өдөр "Канвон" бүс нутгийн "Чүн Чон"-ны эмнэлэгийн харьяа сувилахуйн мэргэжилтэн бэлтгэх төв шинээр
байгуулагдав.
1948. 6. 16 "Чүн Чон" Сувилахуйн техникийн сургууль болов.
1962. 1. 16 "Чүн Чон" Сувилахуйн сургууль болов.
1979. 3. 1 "Чүн Чон" Сувилахуйн мэргэжлийн сургууль болгон шинэчлэв.
1979. 3. 1 "Чүн Чон" Сувилахуй мэргэжлийн дээд сургууль болж зэрэглэл ахив.
1983. 3. 1 Халлим Политехникийн Дээд сургуулийн ТУЗ-ийн даргаар Юн Дуг Сон, Ким Юү Гён сонгогдов.
1984. 3. 1 "Чүн Чон" хотын сувилахуйн мэргэжлийн сургууль болж нэрээ өөрчлөв.
1986. 3. 1 КимХёнБэ сургуулийн 2- дахь захирал томилогдов.
1989. 11. 21 ТУЗ-ийн даргаар Юн Дэ Вон доктор томилогдов.
1992. 8. 22 "Чүн Чон" хотын "Тунмён" хороо "Чанхаг" багийн – 790 хаяг руу шилжив.
1992. 9. 1 "Чу бунгег" сургуулийн 3 дахь захирал томилогдов.
1993. 11. 10 "Халлим" мэргэжлийн дээд сургууль болж сургуулийн нэрээ өөрчлөхийг зөвшөөрөв.
1998. 5. 1 "Халлим" мэдээлэл, үйлдвэрлэлийн дээд сургууль болж сургуулийн нэрээ өөрчлөхийг зөвшөөрөв.
1998. 12. 8 Халлим Политехникийн Дээд сургуулийн харъяа "Халлим" хүүхдийн цэцэрлэгийг байгуулах зөвшөөрөл авав.
2002. 9. 23 "Илсун" спортын ордон баригдав.
2003. 9. 1 "Со Сын Жин" сургуулийн 4 дахь захирал томилогдов.
2004. 4. 1 Халлим Политехникийн коллеж болж сургуулийн нэрээ өөрчлөхийг зөвшөөрөв.
2004. 9. 1 "Ким Сун Ху" сургуулийн 5 дахь захирал томилогдов.
2006. 2. 28 "Тусгал" номын сан, дадлагын байр, "соншим" оюутны дотуур байрны барилгын ажил дуусав.
2007. 4. 4 Оюутны холбооны байр баригдаж дуусав.
2009. 4. 1 Сургууль байгуулагдсаны 70 жилийн ой
2011. 11. 21 Халлим Политехникийн Дээд Сургууль болж сургуулийн нэрээ өөрчлөхийг зөвшөөрөв.
2012. 6. 20 Их сургуулийн VISION & UI тунхаглалаа.
2013. 2. 27 "Соншим" оюутны дотуур байрны барилгын ажил дуусав.
2015. 2. 25 "Ү.ХёнШиг" сургуулийн 6 дахь захирал томилогдов.