콘텐츠로 바로가기 대메뉴로 바로가기


Халлим Политехникийн Дээд Сургууль

Элсэлт авах анги

Аялал жуулчлалын салбар

Дэлхийг төв болгон даяарчлагдсан аялал жуулчлалын салбарыг тэргүүлнэ.

БНСУ-ын аялал жуулчлалын салбарыг урагш татан явах олон улсын мэргэжлийн карерийн хичээлээр улсын өрсөлдөөний чадварт хүчээ зориулах мэргэжлийн хүн хүчийг бэлтгэнэ.

  • Аялал жуулчлал англи хэл

    4 жилийн бакалаврын дипломыг авах боломжтой мөрөөдлийн нэгдмэл гурвал гэж юу вэ? Орчин үеийн хүний заавал бий болгох ёстой Big three (аялал жуулчлал, англи хэл, зочид буудал) ийн онцлогтой.
    Нэгдүгээрт аялал жуулчлалын салбарын гадаад дах аялагчдыг хариуцах (TC) чадамжийн гэрчилгээгээр аялалын салбар дах 1 номер болох алс хэтийн хараа.
    Хоёрдугаарт англи хэлний сонсгол, яриа, уншлага, бичих дадлагаар дамжуулан англи хэлэндээ 1 номер болох алс хэтийн хараа.
    Гуравдугаарт зочид буудлын салбарын кофе найруулагчийн чадамжийн гэрчилгээгээр кофены салбарт 1 номер болох алс хэтийн хараа.
    Аялал жуулчлал англи хэлний сургууль нь 4 жилийн бакалаврын дипломын гүнзгийрүүлсэн сургалттай холбогдож Big three онол болон ажлыг эзэмшиж түүнийгээ хэрэгжүүлэх давуу чадвартай боловсон хүчнийг бэлтгэнэ.

  • Аялал жуулчлал Япон хэлний анги

    Даяарчлагдаж байгаа эрин үед аялал жуулчлалын салбарт Солонгосын олон улсын өрсөлдөх чадвар болон ирээдүйг чиглүүлэх тэргүүний ажиллах хүчийг бэлтгэхийн тулд Япон хэлний болосврол болон аялал жуулчлалын ажлын онол болон дадлагын тогтолцоог бүтээн аялал жуулчлалын ажлыг үр ашигтайгаар явуулах мэргэжлийн ажиллах хүчнийг бэлтгэх зорилготой юм.
    Кюүшюүгийн улсын их сургууль, Ямагүчигийн дээд сургууль болон холбогдох гадаад оюутнууд мөн Японтой ах дүүсийн барилдлага тогтоосон хотуудтай хом стэй буюу Япон айлд байрлах ажлыг зохион явуулж гадаад буюу Япон хэлний сургалтыг болон бодит ярианы дадлагыг явуулах, улсын зардлаар гадаад оюутан солилцоонд оюутан илгээх, гадаад дах аялалын батлан даагчын чадамжын гэрчилгээ өгөх зэрэг боломжтой юм.
    Улсын хэмжээнд мэргэжлийн сургуулиудын үнэлгээгээр нийгмийн ажлын салбар дах хамгийн анхны бөгөөд тэргүүний сургуулийн хувьд ангилагдсан онцлогтой мэргэжлийн хүн хүчийг бэлтгэж ирсэн юм.

  • Аялал жуулчлал хүнсний менежментийн анги

    Аялал жуулчлалын хоол хүнсний менежментийн анги нь аялал жуулчлал, хоол хүнс болон зочид буудлын салбарын хоол хүнс бэлтгэх болон үйлчилгээний мэргэжлийн зохион байгуулагчийн бэлтгэх зорилгоор бий болсон анги юм.
    Дарс болон хоол бэлтгэх нарийн боовны мэдлэг болон үйлчилгээг зах зээлд эргэлтэнд оруулах аргыг үндсээ болгон хоол бэлтгэх салбарт шаардлагатай мэргэжлийн ажлын мэдрэмжтэй давуу ур чадвартай зочид буудлын ажилтныг бэлтгэх юм.
    Мөн түүнчлэн дотоод гадаадад дадлага хийснээр ажил мэргэжлийн ур чадварыг эзэмшсэн тэргүүний үйлчилгээ удирдлагыг бэлтгэн гаргадаг ажлын байрны баталгаатай анги юм.

  • Аялал жуулчлалын хоол хүнс үйлдвэрлэлийн анги

    Тус анги нь 1988 онд дотооддоо анх удаа үндэсний хоол бэлтгэх анги болон гарч үүний дараагаар аялал жуулчлалын хоол үйлдвэрлэлийн анги болж боловсролын үйлчилгээг өргөжүүлэн боловсрол олгон хоол бэлтгэх ажлын дадлага боловсролыг хослуулсанхоол үйлдвэрлэлийн анги юм.
    Хоол үйлдвэрлэл, нарийн боов, гурил, дарс, фүүд стайлинг буюу загварчлал, байгууллага дээр бодит дадлага хийх зэрэг салбар тус бүрийн мэргэжилтнүүдээс бүтсэн багш нар болон онцлогтой сургалттай зэрэг боловсролын дэд бүтцийг бий болгож байна.
    Хоол үйлдвэрлэх болон хүнсний бүтээгдэхүүний хариуцагч зэрэг чадамжын гэрчилгээг авч төгсөхдөө аялал жуулчлалын хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн бакалавр, дадлагажуулагч багшийн чадамжын гэрчилгээг өгөх болно.
    Хоол үйлдвэрлэлтэй холбогдох боловсролын байгууллага болон бусад гадны байгууллага зэрэгт ажиллах боломжтой төгс ур чадвартай хоол үйлдвэрлэлийн мэргэжилтнийг бэлтгэж байна.

  • Зочид буудал амралтын газрын менежмент

    Аялал жуулчлалын үйлдвэрлэлийг удирдаж байгаа зочид буудал амралтын газрын менежментийн салбарын тэргүүний мэргэжлийн ажиллагсад болгохын төлөө өрөө, хоол унд, хоол үйлдвэрлэл, менежмент, танилцуулах үйлчилгээ зэрэг цогц боловсролтой холбогдох гадаад хэлний чадварыг дээшлүүлэх боловсролын зорилгыг тавьж олон улсын менежментийн эмх цэгц дотор аялал жуулчлалын үйлдвэрлэлийн салбарт мэргэжлийн ажиллагсдын хувийн дипломатчдын өөрсдийн чадавхыг бий болгох юм.
    Аялал жуулчлалын хоол хүнс болон зочид буудал амралтын газрын үйлдвэрлэлийн салбарын онол болон ажлыг хариуцах чадвартай боловсролыг олгоно.
    Ялангуяа онолыг төв болгосон боловсролыг олгожхэлний чадавхын хичээл орж, гадаадын жуулчдын хэлний бэрхшээлийг даван гарч, зочид буудал амралтын газартай холбогдох салбарт өрөө, зоогийн газар, хоол үйлдвэрлэл зэрэг бодит боломж чадавхыг бий болгож гадаад хэлний чадавхи болон үйлчилгээний сэтгэлгээг өөртөө бий болгохуйцаар бэлтгэж байна.