콘텐츠로 바로가기 대메뉴로 바로가기


Халлим Политехникийн Дээд Сургууль

Элсэлт авах анги

IT салбар

Мэдээлэл холбооны технологийн шинэчлэлийг удирдан явах гол цөм болсон боловсон хүчнийг сургана.

Бодит мэдээлэл, бүтцээр дамжуулан гүнзгийн онол болон хамгийн сүүлийн үеийн технологийг олж авснаар мульт медиа эрин үеийг удирдан явах гол хүн хүчийг бойжуулах болно.

  • Дижитал соёлын контент

    Дижитал соёлын контент анги нь элсэн орох, боловсрол, ажилд орох гэсэн сургуулийн эрхэм зорилгыг өвөртлөн дотоодын хамгийн сайн контент бэлтгэдэг мэргэжлийн хүн хүчийг бэлтгэж байгаа анги юм.
    Байгууллагад ажилд орход тохирсон боловсрол болон 1 хүн 1 мэргэжилтэн, IT+CT г эзэмшсэн бүтээлч боловсон хүчнийг бэлтгэж соёлын контентийг төлөвлөх болон бүтээх, веб хуудас хөгжүүлэх, тоглоом, 2D, 3D энимэйшн, байгууллагын видео бичлэг, нэвтрүүлгийн контент бүтээх зэрэг салбарт ажиллах боломжтой юм.
    Засгийн газраас дэмжлэг авч байгаа төрөл бүрийн байгууллагаар дамжуулан тэтгэлгийг нэмэгдүүлэн, байгууллагатай ойр төвлөрсөн боловсрол, ажил дээр дадлага хийж, туршлагыг нэмэгдүүлж байгаа бөгөөд Канвон их сургууль, Халлим их сургуулиудад шалгалт өгөлгүйгээр шилжин орох боломжтой юм.

  • Интернет бизнесийн анги

    Интернет бизнесийн сургууль нь 21 р зууны интернет бизнесийн эрин үеийг удирдах өмнө байсан онол болон практикийн чадварыг эзэмшсэн "интернетийн үндэс суурь IT мэргэжилийн хүн хүчийг бэлтгэх" зорилгоор байгууллагын мэргэжилтнүүдтэй цуг мэргэжлийн ажлыг задлан тохирсон боловсролын сургалтыг явуулж байна.
    Дижитал эдийн засгийн байдлаас шалтгаалан гарах E- бизнес дэлхийн шинэ загварын өөрчлөлтийг тодорхой ойлгож, үүнтэй холбогдсон IT, ялангуяа вебтэй холбогдсон технологийг системтэй гүнзгийгээр боловсрол олгож өгөх бөгөөд дижитал өсөлтийн бодит дэлхийд тухайн чадварыг хамгийн дээд зэргээр сургуулилах боломжтой E -бизнесийн мастерийг бэлтгэж байгаа сургууль юм.

  • Мэдээлэлийн ухаалаг сүлжээ

    Тус анги нь smart эрин үеийн гол цөм болсон мэдээллийн сүлжээг үндэс болгон мэдээлэл харилцааны технологи болон компьютерийн сүлжээний технологийг төв болгон сургалтаа явуулж байна.
    Ялангуяа холбоо харилцааг бий болгох болон хөгжүүлэх, компьютер сүлжээний удирдлагын үйлдлийн систем бий болгох серверийг бүтээх, хөдөлгөөнт холбоо, нэвтрүүлгийн холбоо болон оптик сүлжээг ажиллуулах болон хэвээр хадгалах, компьютер болон холбооны бүх төрлийн мэдээллийг ажиллуулах, харилцаа холбооны зураг төсөл боловсруулах болон хэрэглэх зэрэг талаар түүнд нийцсэн бодит практик дадлагыг төв болгосон боловсролоор гүнзгий өргөн мэдээлэл харилцаа холбооны салбарт нэвтрэн орох боломжтой сургууль юм.

  • Компътер мэдээлэл зүйн технологийн анги

    Тус сургууль нь компьютерыг хэрэглэж төрөл бүрийн мэдээллийг шуурхай тодорхой цэгцлэх боломжтой.
    Мэдээллийг цэгцлэх мэргэжлийн хүн хүчийг бэлтгэх зорилгоор компьютерын үндсэн зарчим болон хэрэглэх аргын талаар ойлгох чадварыг эзэмшсэн мэдээллийг цэгцлэх практик болон мэдээлэл харилцаанд шаардлагатай мэргэжлийн мэдлэгийг суулгаж өгнө.
    Ялангуяа тухайн газрын практик дадлагын багшыг бэлтгэх сургалтын хөтөлбөрөөр дамжуулж хүн хүчнийг бэлтгэж сүүлийн үеийн компьютерийн тоноглол болон дадлагыг голлон чухалчлах хичээлийг дараах софтвэйр хөгжүүлэх, хэрэглэх зэрэг хоёр салбар болгон хуваан ангилж мэдээллийн салбарын мэргэжилтнийг бэлтгэхэд бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллаж байна.