콘텐츠로 바로가기 대메뉴로 바로가기


Халлим Политехникийн Дээд Сургууль

Элсэлт авах анги

Эрүүл мэнд, эмчилгээний салбар

Хүмүүний хайранд суурилсан амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулна.

Хүний нэр төрийг нийгэмд хадгалахын төлөө эрүүл мэнд эмчилгээний салбарын мэргэжлийн мэдлэгийг суулгаснаар хүн төрөлхтний эрүүл мэндийг сахин хамгаалах дээшлүүлэхэд хүчээ ашиглах боловсон хүчнийг бэлтгэнэ

  • Сувилахуйн анги

    Тус анги нь "Хүн чанар болон бүтээлч чанарыг хадгалсан дотоодын хамгийн дээд мэргэжлийн сувилагчыг бэлтгэх" гэсэн эрхэм зорилгын дор хүмүүний хайрыг дадлагажуулсан өв тэгш хүмүүжилтэй, нийгмийн хариуцлагын ухамсартай сайн дурын ажилтан, мэргэжлийн сувилахуйн чадавхитай мэргэжилтэн, бүтээлч чанар болон манлайлах чадвартай удирдагч, эрүүл мэнд эмчилгээний бодлогын өөрчлөлтөд орлон ажиллах ирээдүйг бүтээхэд түлхүү анхаардаг анги юм.
    Дотоодын хамгийн том өвчтөний ор болон хамгийн сүүлийн үеийн эмчилгээний системтэй Халлим дээд сургуулийн эрүүл мэндийн төвийн дор 6 дээд сургуулийн эмнэлэг болон 6 эмнэлэгийн эрдмийн хамтын ажиллагаагаар дамжуулан хэрэглэгчид чиглэсэн мэргэжилтнийг бэлтгэж ажил эрхлэлтийн хэтийн төлөв болон хөгжлийн боломж маш өндөр, тэргүүний , 4 жилээр баклаврын анги юм.

  • Физик эмчилгээний анги

    Физик эмчлэгч нь гараа ашиглан өвдөлт болон хаванг багасган хөдөлгөөнөөр дамжуулан буурсан хөдөлгөөнийг дахин сэргээн өгдөг эрүүл мэнд эмчилгээний мэргэжилтэн юм.
    Физик эмчилгээний анги нь Халлим их сургуулийн эрүүл мэндийн төвийн доор байдаг 6 томоохон эмнэлэгүүдтэй хамтран ажилладаг бөгөөд "Хүсэл тэмжүүлэл, тэргүүн дээд, даяаршил" хэмээх хөгжлийн зорилгын дор германы SLK эмнэлэг, германы спортын эмнэлэг, филлипиний анагаах ухааны их сургуулийн физик эмчилгээний ангийн кредит оноо шилжүүлэг, америкийн физик эмчилгээний эмчийн үнэмлэхийг авах бэлтгэл зэрэг оюутныг төв болгосон боловсролоор дамжуулан онцлогтой мэргэшсэн байдлыг бий болгоход нөлөөлөх нөлөөллийг батжуулж байна.
    Ялангуяа ижил сан болох халлим дээд сургуульд элсэн орж физик эмчилгээний магистр докторын дипломыг авах боломжтой сургууль юм.

  • Цацраг туяа эмчилгээний анги

    Цацраг туяа эмчилгээний ангид сүүлийн үеийн эмчилгээний тоноглолыг хэрэглэж өндөр төвшний мэргэжлийн технологийг хэрэглэх тусгай бичлэг, (CT),(MRI), (SONO), (NMI) зэрэг цацраг туяаны эмчилгээний технологийн талаарх онол болон боловсролын үндсэн дадлага болон клиник дадлагаар дамжуулж иргэдийн эрүүл мэндийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах мэргэжлийн цацраг туяагаар эмчилэгчийг бэлтгэж, мэргэжлийн гүнзгийрүүлсэн сургалтаар дамжуулан гүнзгийрүүлсэн боловсролоор 4 жилийн бакалаврын дипломыг авах боломжтой бөгөөд магистрын судлагааг цааш хийх учир өрсөлдөх чадвартай олон улсын цацраг туяаны мэргэжлийн хүчнийг бэлтгэж байна.

  • Эрүүл мэнд ба орчин анги

    Эрүүл мэнд орчны анги нь эрүүл мэнд болон орчны талаарх иргэдийн сонирхол болон эрэлт аль аль нь чанарын хувьд өсөн нэмэгдэж байгаагаас үүдэн 21-р зууныг чиглүүлж байгаа ирээдүйг чиглэсэн мэргэжлийн салбар юм.
    Эрүүл мэндийн орчны анги нь 1995 онд нээгдэж одоог хүртэл цаг үеийн үр ашигтай байдал болон байгууллагын шаардлагад таарсан бодит практик чадварыг бий болгосон мэргэжлийн хүн хүчийг бэлтгэж байна.
    Төгссөн оюутан нь практик технологийн боловсролын сургалтаар дамжуулан эрүүл мэндийн боловсролын ажилтан, усны чанар, агаар орчин, бохир ус зэрэг орчныг хариуцсан салбар, ариун цэврийг сахин хамгаалах салбар, албан хаагчыг багтаасан олон нийтийн байгууллага зэрэг төрөл бүрийн салбарт ажиллаж байна.

  • Хүнсний технологич

    Хүнсний технологийн анги нь 1984 оноос эрүүл мэнд эмчилгээний мэргэжилтэн болох хүнсний технологчийг бэлтгэн гаргаж байна.
    Иргэдийн хоол хүнсний талаарх хууль 2010 оны 5 сарын 26 өдөр батлагдаж хоол хүнс болон клиникийн хоол хүнсний талаарх хууль журам бий болсон юм.
    Цаашдаа нийгмийн шаардлага болж байгаа ард иргэдийн эрүүл мэндийг хариуцан чиглүүлэх клиникийн хоол хүнсний технологийн шинэ эмчилгээ бий болсон юм.
    Төгсөгчид нь хүнсний технологчийн хувьд сургууль, эмнэлэг, байгууллага, нийгмийн халамжийн байгууллага, эрүүл мэндийн төв, эмийн сан зэрэгт ажиллаж ариун цэвэрч мэргэжлийнхээ хувьд томоохон хүнсний худалдааны байгууллага болон хоолны байгууллагад ажиллаж эдгээрээс гадна хүнсний байгууллага, хүнсний судлагааны газар, хоол үйлдвэрлэлийн багш зэрэг ажлыг хийх боломжтой.

  • Эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн мэдээллийн анги

    Тухайн анги нь эрүүл мэндийн үндсэн мэдээллийг суурь болгон биологийн хөгжлийг ойлгож сүүлийн үеийн технологийг ашиглан эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээ болон амь насыг авран хамгаалахад хувь нэмэр оруулахын төлөө бий болсон сургууль юм.
    Сүүлийн үеийн эмчилгээний салбарт хэрэглэгдэж байгаа холимог технологийг эзэмшсэн боловсон хүчнийг бэлтгэх шаардлага өндөрссөөр байна.
    Үүнд тухайн сургуулийн зүгээс эмчилгээний инженерчлэлийн анги эмчилгээний мэдээллийн анги болон үндсэн ангийг хольж эмчилгээний тоног төхөөрөмж болон эмчилгээний мэдээллийн салбарт тэргүүлэх холимог боловсон хүчнийг бэлтгэж байгаа бөгөөд ялангуяа 6 эмнэлэг болон эмчилгээний байгууллага болон эмчилгээний тоног төхөөрөмжийн байгууллагатай хамтран ажиллах замаар мэргэшсэн онцлогтой ажиллах хүчнийг бэлтгэж байна.

  • Захиргааны анги

    Ажил эрхлэх орчин хэцүү болж байгаа ч гэсэн эрүүл мэнд эмчилгээ нь "Эрүүл мэнд"-ийг чухалчилсан нийгмийн үнэ цэнээр үнэлэгдэж байгаа нэгэн мөнхийн шинжтэй өргөжин тэлж буй үйлдвэрийн салбар юм.
    Ийм орчинд 30 жилийн уламжлалт түүхтэй захиргааны анги нь эрүүл мэндийн мэдээллийг хариуцах, санхүү ня-бо зэрэг эмнэлэгийн эмчилгээ болон эрүүл мэндийн удирдлагыг хэрэгжүүлэх мэргэжилтнийг бэлтгэх юм.
    Мэргэжлийн мэдлэгийг бий болгохын төлөө фокусаа төвлөрөн ажиллаж байна.
    Мөн түүнчлэн Илсун санд харъяалах Чүнчон, Сөүл, Дунтан зэрэг 6 эмнэлэг байдаг бөгөөд хөдөлмөр эрхлэх боломж өндөр анги юм.
    Эмнэлгийн захиргааны анги нь та бvхнийг эрvvл мэндийн эмчилгээ болон эмнэлгийн vйл ажиллагааг тогтвортой явуулах мэргэжлийн ажилтан болоход гvvр тань болох болно.

  • Шvдны эрvvл ахуйч

    Шvдны эрvvл ахуйн тэнхим нь алсын хараагаа Dental hygiene process-дээр vндэслэн vйл ажиллагааг бvрэн гvйцэтгэх чадвартай хөгжингvй орны шvдны эрvvл ахуйчийг бэлтгэхэд гол зорилгоо болгон ажиллаж байгаа бөгөөд сvvлийн vеийн дэвшилтэд тоног төхөөрөмжөөр тоноглогдсон амны эрvvл ахуйн төвийг байгуулан амны өвчинөөс урьдчилан сэргийлэх болон шvдны эрvvл ахуйг сахих талаар мэргэжлийн мэдээлэл болон техникийг эзэмшсэн мэргэжилтэнг бэлгэж байна.
    Мөн манай сургууль 6 эмнэлэгтэй учир практик дадлага хийн ур чадварыг дээшлvvлэх давуу талтай бөгөөд эмнэлэгийн байгууллага болон эмнэлэгт ажилд орох өргөн боломжтой юм.