콘텐츠로 바로가기 대메뉴로 바로가기


Халлим Политехникийн Дээд Сургууль

Элсэлт авах анги

Хүмүүнлэг нийгмийн салбар

Ирээдvйг өөрчлөх шинэ санааг бид сэтгэх болно.

Орчны өөрчлөлтөөс үүдэн гарах хүн хүчний эрэлтэд тааруулан мэргэжлийн онол болон ажлыг төв болгосон бодит дадлага боловсролоор нийгмийн газар бүрт үүрэг гүйцэтгэх боломжтой боловсон хүчнийг дахин төрүүлнэ.

  • Нийгмийн халамжийн анги

    21-р зуун нь нийгмийн халамжид чиглэж байна.
    Салбар тус бүрийн халамжийн талаарх эрэлт хэрэгцээ тэлж нийгмийн халамжийн мэргэжлийн хүний нөөцийн шаардлага өндөрссөөр байна.
    Үүнд тухайн сургуулиас нийгмийн халамжийн байгууллагатай холбогдсон бодит дадлагаар дамжуулан онол болон практикийг эзэмшсэн мэргэжилтнийг бэлтгэж байна.
    Тухайн сургуульд суралцсанаар тусгай шалгалтгүйгээр нийгмийн халамжийн ажилтны 2 р зэрэг, яслийн багшийн 2р зэрэг, эрүүл мэнд гэр бүл судлаачийн чадамжийн гэрчилгээг өгөх бөгөөд тухайн мэргэжлийн салбарийн хөдөлмөр эрхлэлтийн хэтийн төлөв гэрэлтэй харагдаж байна.

  • Татвар ня-бо бүртгэл

    Байгууллагын орчны даяарчлал, глобалчлалаар урьд байсан байгууллагын ня-бо бүртгэлийн системийг багтаасан K-IFRS -ыг оруулж ирснээс үүдэн татвартай холбогдох салбарт маш их өөрчлөлт бий болж байна.
    Үүнээс үүдэн татвар ня-бо бүртгэлийн талаарх мэргэжлийн мэдлэггүй ня-бо болон татварын ажлыг явуулахад сэтгэл ханамжтай үр дүнг гарна гэж найдах боломжгүй юм.
    Тухайн сургууль нь ийм өөрчлөлтөд цэг тавьж ня-бо болон татварын ажлыг цугт нь багтаасан гүнзгий өргөн онол болон сургууль болон байгууллагын хооронд байгуулсан бодит газар дээрх дадлагаар орчин үеийн аж үйлдвэрийн нийгмийн шаардлага болж байгаа ня-бо болон татварын салбарын онол болон практикийг эзэмшсэн татвар ня-бо бүртгэлийн мэргэжилтнийг бэлтгэж байна.

  • Нийтийн биеийн тамир спортын анги

    Нийтийн биеийн тамир спортын анги нь шинэ ойлголтоор нэгтгэсэн холимог сургууль болохын хувьд спорт болон чөлөөт цаг, өсвөр насныханы хөдөлгөөний талаарх системтэй онол болон өргөн хүрээтэй дадлагаар дамжуулан лидерийн чадавхыг бий болгож нийтийн биеийн тамир спортын дасгалын мэргэжлийн удирдагч, практик багш болон өсвөр насныхантай холбогдох удирдлагад шаардлагатай өсвөр насныхны удирдагч, хаалганы гаднах болон байгалийн дасгал хөдөлгөөний мэргэжлийн удирдагчдыг бэлтгэх зорилготой анги юм.

  • Сургуулийн өмнөх боловсролын анги

    Сургуулийн өмнөх боловсролын анги нь ирээдүйн гол цөм болох бага насны хүүхдийг мэргэжлийн төвшинд сургах боломжтой хүүхдийн багшийг бэлтгэж байна.
    Ялангуяа ирээдүйн нийгмийн өөрчлөлтөд зохицох чадвартай багшийг бэлтгэхийн тулд хичээлийг 3 жилийн турш явуулж байна.
    Төрөл бүрийн мэргэжлийн сургалт, багшийн мэргэжил болон хүмүүжлийн хичээлийг оруулж төгсөхтэй зэрэгцэн албан ёсны шалгалтгүйгээр цэцэрлэгийн 2-р зэрэгтэй багш болон яслийн багшийн 2-р зэргийн чадамжийн гэрчилгээг авах юм.
    Мөн түүнчлэн хамгийн сүүлийн үеийн тоноглол хөтөлбөрөөр явагдаж байгаа Халлим Политехникийн Дээд Сургуулийн харъяа халлим цэцэрлэгийг ашиглан системтэй боловсролын дадлагаар дамжуулж зөв бүтэц болон үр дүнтэй багшийн дадлагын бий болгож мэргэжлийн багшийн үүргийг гүйцэтгэх чадвартай бага насны хүүхдийн багш нарын бэлтгэн гаргаж байна.

  • Захиргааны анги

    Захиргааны анги гэдэг нь энгийн төрийн албан хаагч, цагдаа, гал унтраах ангийн албан хаагчдын нэмэгдэлт эсвэл дундын зууч байгууллага, байр орон сууц зохион байгуулагч, хуулийн фирм зэрэг чадамжийн гэрчилгээ авхад шаардлагатай хичээлийг хичээллэн суралцдаг нэгдсэн захиргааны анги болохын хувьд тийм дүр төрхийг хадгалж байна.
    Бүх шатны төрийн албан хаагчдын шалгалт болон чадамжын гэрчилгээний шалгалтад шаардлагатай хичээлүүдийг нэгтгэн өдөр тутмын хичээлийг хийж байгаа бөгөөд сэтгэл хангалуун дээд сургуулийн амьдралтай цуг цаашдын ирээдүйгээ баталгаажуулах боломжтойгоор амьдрангаа шаардлагатай мэргэжлийн мэдлэг болон хүмүүжлийг хуримтлуулах боломжтой мэргэжил юм.